МЭДЭГДЭЛ


Монгол Улсын их хурлаас "Эрдэнэт үйлдвэр, Монголросцветметийн талаар авах зарим арга хэмжээний тухай" шийдвэрийн дагуу хэрэгжүүлсэн Засгийн газрын арга хэмжээг хууль бус гэсэн шийдвэрийг эсэргүүцэж "Эрдэнэт – Ард түмний өмч" ТББ-аас өнөөдөр мэдэгдэл гаргаж Орхон аймагт "Эрдэнэт үйлдвэр"-ийн оффисын гадна эсэргүүцэл илэрхийлэн жагсчээ. Тэд мэдэгдэлдээ "Эрдэнэт үйлдвэр"-ийг луйвар, булхайн аргаар гүйцэтгэсэн ХХБ-ны эрх бүхий албан тушаалтнууд, Ц.Элбэгдоржийн гарын хүүхэлдэй, нутгийн дүү нь болох Ц.Пүрэвтүвшин, "Женко" нэрт "улстөр бизнесийн бохир бүлэглэл"-ийн удирдагч, Х.Баттулгын жолооч, санхүүч болох "сахал" хочит Д.Эрдэнэбилэг нарын луйврыг зөв хэмээн ХХБ-ны мэдэлд орсон, Ц.Элбэгдоржийн хараат ШҮҮХИЙНХЭН гаргалаа. Иймд энэхүү бохир бүлэглэлийн ард нуугдаж буй этгээдүүдийг илчилж, эрдэнэт үйлдвэрээ эдгээр бузар этгээдүүдийн савраар салгаж авахын төлөө тууштай тэмцэх болно гэдгээ мэдэгдэж байна" гэжээ.

"Эрдэнэт – Ард түмний өмч" ТББ нь "Эрдэнэт үйлдвэр"-ийг худалдан авсан булхай үйлдлийг эсэргүүцэж 2016 оны долдугаар сарын 26-наас эхлэн "Эрдэнэтийн луйврыг эсэргүүцэх хөдөлгөөн" байгуулагдсан бөгөөд УИХ, Засгийн Газарт удаа дараалан шаардлага мэдэгдэл хүргүүлж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдийг нэгдэж тэмцэхийг уриалж байсан билээ.

Тус хөдөлгөөн богино хугацаанд буюу 7 хоногийн дотор эрдэнэтийн 15 мянга гаруй иргэдийн гарын үсэг цуглуулж, "Эрдэнэт - Ард түмний өмч" нэртэй төрийн бус байгууллага болон өргөжиж, шударга ёс, хуулийн засаглалыг дэмжигч төрийн бус байгууллагууд, иргэдийг уриалан дуудаж энэхүү тэмцлээ тасралтгүй явуулсаар ирсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 14 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 14 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 15 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 21 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 21 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 23 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25