“ОФФШОРЫН ЭСРЭГ” БҮЛГЭЭС Х.БАТТУЛГАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ


УИХ дахь "Оффшорын эсрэг" бүлгээс өнөөдөр мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад шаардлага хүргүүллээ.

Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшиж буй Х.Баттулга оффшор бүсэд үйл ажиллагаа явуулдаг компанитай гэсэн үндэслэл бүхий баримт нотолгоотой мэдээлэл байгааг тус бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тодотголоо. Тэрбээр "Х.Баттулга "Camex" компанийг 2006 оны наймдугаар сарын 17-нд үүсгэн байгуулж, 2014 оны арванхоёрдугаар сарын 22-нд оффшор бүсэд бүртгүүлсэн. Улмаар "Camеx Pte" компанийг байгуулж, Сингапурын оффшор бүсэд байршуулсан. Өөрийн үүсгэн байгуулсан компани болон хамаарал бүхий этгээд болох Я.Батсүх, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарын бичгийг дарга М.Бөхбат, хятад түншийнхээ "Best", "State", "Kores", "TNE" зэрэг компаниар дамжуулан оффшор бүсэд үйл ажиллагаа явуулж, Монголын баялгийг гадныхны мэдэлд шилжүүллээ гэсэн мэдээлэл байна. Олон улсын судалгааны байгууллага Х.Баттулгыг 1.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж мэдээлсэн. Дэлхийд 7.5 тэрбум хүн оршин суудгаас 2375 нь ам.долларын тэрбумтан. Үүний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Х.Баттулга. Гэсэн атлаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 13 сая 265 мянган ам.доллар бүхий хөрөнгийг тусгасан. Ингэж өөрийнхөө эд хөрөнгийг нуун дарагдуулж, хөрөнгө орлогоо худлаа мэдүүлсэн. Иймд энэ сарын 23-ны 12.00 цагт Төрийн ордонд ирж, оффшор бүс дэх хөрөнгөө баримт нотолгоотой няцаах шаардлагыг тавьж байна" гэлээ.

Мөн Х.Баттулгыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үедээ "Үнэ тогтворжуулах" хөтөлбөрийн их хэмжээний мөнгийг хууль бусаар аж ахуйн нэгжүүдэд олгосон нь Монголбанкинд хийсэн шалгалтын үеэр ил болсон гэдгийг онцоллоо. Монгол Улсын Төрийн тэргүүн Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, улсаа гадаадад төлөөлөх эрх бүхий этгээд, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч бөгөөд шүүхийн шударга байдал, төр нийгмийн хариуцлага түүнээс шалтгаалдаг. Ийм хариуцлагатай албан тушаалд нэр дэвшиж буй хүн хууль бус үйл ажиллагаа явуулдаг, хууль зөрчдөг байж болохгүй гэдэг үүднээс тайлбар хийх шаардлагыг түүнд хүргүүлжээ.

УИХ дахь "Оффшорын эсрэг" бүлгийг дөрөвдүгээр сарын 11-нд байгуулсан бөгөөд мөн оффшорын эсрэг хуулийг баталж, төрийн албанд сонгогддог болон томилогддог хүн өөрөө болон хамаарал бүхий этгээдийн нэр дээр оффошор данстай, компанитай байхыг хориглосон. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшүүлсэн хүн ямар нэгэн байдлаар оффшортой нэр холбогдсон байж болохгүй гэсэн шаардлагыг "Оффшорын эсрэг" бүлэг тавьсан аж. Тэдний энэхүү шаардлагыг хангасан таван хүн Монгол Ардын Намаас нэр дэвшиж, улмаар Миегомбын Энхболд олонхийн саналыг авч, Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөж байгааг тус бүлгийн ахлагч тэмдэглэн хэллээ.

АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний залуус Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжихгүй байгааг тус намын гишүүн Л.Наранбаатар энэ үеэр дуулгалаа. Тэрбээр "Х.Баттулга АН-ын үнэт зүйлтэй нийцэхээр мөрийн хөтөлбөрийг боловсруулаагүй. Энэ хүн намынхаа Засгийн газрыг унагаж байсан. Мөн намынхаа лидер залуучуудыг гүтгэх үйл ажиллагааг зохион байгуулсан. Х.Тэмүүжинг "сайн ах" М.Батчимэгийг тагнуулч, Л.Гантөмөрийг мүүнчин болгосон. Өөрөөсөө бусад бүх хүнийг хятад гэдэг. Ийм хүн монголчуудын эв нэгдлийг илэрхийлэгч төрийн тэргүүн байж чадна гэдэгт эргэлзэж байна. Төмөрзамыг цэргүүдээр бариулна гэдэг цэргийн эдийн засгийг дэмжигч, хувийн хэвшлийн хөрөнгийг төрд хураан авна гэдэг коммунист, 200 хүнийг толгойг тасдаж, тойрон бүжинэ гэдэг фашист. Ийм хүнийг АН-ын залуус дэмжихгүй" хэмээн мэдэгдлээ.

Э.Цэцэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 14 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 14 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 15 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 21 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 21 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 23 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25