БАЯР НААДМЫН ҮЕЭР ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ 800 ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО


Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээг хүргэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран нэгдсэн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллахаар болоод байна.

Энэ талаар өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Эрдэнцэцэг болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө.

Баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 210, худалдааны 110, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100 зөвшөөрлийг зөвшөөрөгдсөн цэгт олгохоор болсон байна. Худалдааны цэгээр хүнсний бүтээгдэхүүн, ус, ундаа, айраг, зайрмаг, бэлэг дурсгалын зүйлсийн худалдаа, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлэх аж. Энэ жилийн хувьд хоол үйлдвэрлэл явуулах зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжид олгох юм байна.

Хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг энэ сарын 16-27-ны өдрийн хооронд харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс хүлээн авах юм. Хүлээн авсан материалыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, 30-ны өдөр олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх юм.

Мөн Хүй долоо худагт Монгол наадам цогцолбороос хүүхдийн тоглоомын үйлчилгээ, соёлын үйлчилгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Монгол наадам цогцолбороос зөвшөөрөл, байршлыг хариуцаж хэвийн үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах юм.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун "Жилээс жилд ил задгай, ямар нэгэн хяналтгүй худалдаа, үйлчилгээ явуулдаг. Энэ жилийн хувьд энэ бүгдийг цэгцэлж, иргэдэд эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн, үйлчилгээ зэргийг хүргэхээр зохион байгуулж ажиллаж байна. Худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдэд тавигдах тодорхой шаардлагуудыг өнөөдрөөс эхлэн олон нийтэд нээлттэйгээр хүргэж байна" хэмээлээ.

Зөвшөөрөл олгосон газруудад долоодугаар сарын 7-ны өдөр семинар зохион байгуулж, анхаарах зүйл, тавигдах шаардлагын талаар зөвлөгөө өгч, зөвлөмж, сэрэмжлүүлгээр хангаж ажиллана. Зөвшөөрөл авсан аж ахуй нэгж, иргэдийн худалдаа, үйлчилгээ эрхлэх байршил олгох ажлыг долоодугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худагт зохион байгуулна.

Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:

Гар дээрээс ил задгай болон барааны төвлөрсөн худалдаа эрхлэх;

Согтууруулах ундаа болон тамхи худалдах;

Майонез, өндөг, крем, хиам болон тэдгээрийг оролцуулсан, түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах;

Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж үйлчлэх;

Шорлог, хуушуур зэрэг халуун боловсруулалт хийх бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах;

Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулах;

Хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах;

Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхийг тус тус хориглох аж.

Зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа эрхлэсэн аж ахуйн нэгж иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авахаас гадна бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж зэргийг хураан авч зохих арга хэмжээг авна гэдгийг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 14 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 14 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 15 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 21 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 21 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 23 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25