Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан юм.
Шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нь гадаадад эмчлүүлж байгаа гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хуралдааныг 6 дугаар сарын 28-ны 9 цаг хүртэл хойшлууллаа.
Тэд С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 24-25 жилийн ял сонссоод байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна