200 УДАА ЦУСАА БЭЛЭГЛЭСЭН Д.БУМ-ЭРДЭНЭ “ТОП ДОНОР” БОЛЖЭЭ


Дэлхийн донорын өдрөөр ЦССТ, ОБЕГ, Монголын Улаан загалмайн нийгэмлэг хамтран доноруудад хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ өдрийг энэ жил манай улс "Өнөөдрөөс эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе" уриатайгаар тэмдэглэсэн юм.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд 33.000 орчим донор цусаа бэлэглэснээс, 15 нэр, төрлийн 82 мянга гаруй нэгж бүтээгдэхүүн гарган, эмнэлгүүдийн хэрэгцээг хангажээ.

МУЗН 35-аас дээш удаа цусаа бэлэглэсэн хүнийг "Хүндэт донор" цолоор өргөмжилдөг. Энэ жил нийслэлд 52 донор тус цолны болзол хангасан байна. "Хүндэт донор"-оор 21 настай Б.Бямбажав тодорсон бол 17 жилийн турш 200 удаа цусаа бэлэглэсэн Д.Бум-Эрдэнэ "Топ донор" болов. Дашрамд дуулгахад, аливаа орны хүн амын гурван хувь нь цусны донор бол тухайн улсын цус, цусан бүтээгдэхүүн хангалттай гэж үздэг бөгөөд манайд 1.8 хувьтай байна. Тиймээс цус хандивлах хүний тоог нэмэгдүүлэх шаардлагатай аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 14 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 14 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 15 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 21 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 21 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 23 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25