ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ИРГЭДЭД ИЛҮҮ ОЙРТЛОО


Улаанбаатар хотын хүн амын суурьшил, тэр дундаа гэр хороололд амьдардаг иргэдийн дийлэнх хэсэг нь нийслэлийн хойд хэсэгт оршин сууж буйг харгалзан, хотын удирдлагууд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн 4 дэх салбарыг 6 буудал орчимд байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Оргил 6 буудал" худалдаа, үйлчилгээний төвд байрлах Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбар нээлтээ хийлээ. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг авахын тулд заавал Дүнжингарав, Мишээл, Драгон салбарыг зорьж, цаг хугацаа алдах шаардлагагүй болж төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломж нээгдэж байгаа юм.

Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбараас иргэд архив, улсын бүртгэл, халамж, нийгмийн даатгал, татвар, газрын харилцаа, ерөнхий төлөвлөгөө, худалдаа үйлчилгээний салбарын бүхий л үйлчилгээг авах боломжтой. Нийслэлийн нутгийн захиргааны 19 байгууллагын 272 төрлийн үйлчилгээг авах бөгөөд тус салбар нь өдөрт 1220 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай байна.

Хотын дарга С.Батболд нээлтийн үгэндээ "Тус салбарыг байгуулснаар нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 35 мянган өрхийн 140 мянга гаруй иргэнд болон бусад дүүргийн дамжин өнгөрч байгаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж байна. Цаашид төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн зарим үйлчилгээг иргэд хорооноосоо авах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг гэрээсээ цахимаар авдаг болгохоор төлөвлөж байна. Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбар нь та бүхний хэрэгцээнд нийцсэн үйлчлүүлэхэд таатай орчин байгаасай гэж хүсч байна." гэлээ.

Тус салбарын нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ө.Энхтүвшин, Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газрын дарга Р.Содхүү болон нийслэлийн удирдлагууд, албаны бусад хүмүүс оролцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 14 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 14 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 15 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 21 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 21 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 23 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25