АЛБАН ТУШААЛТНУУДАД ХОЛБОГДСОН ЗАРИМ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ


Нийслэлийн прокурорын газраас албан тушаалтнууд холбогдон шалгагдсан зарим эрүүгийн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлэв. Үүнд:

1. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан "бүлэглэн гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашиндад зохих шалгалтыг хийлгэхгүй байх, дутуу мэдүүлсэн барааг илрүүлэх, нөхөн татвар төлүүлэхгүй байх, ачаатай машинуудыг гаалийн хяналтын талбайгаас хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгэхгүй, хурдан хугацаанд саадгүй гаргах Гаалийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж 2015, 2016 онд бусдаас удаа дараа хээл хахууль авсан" гэх Гааль татварын ерөнхий газрын Замын-Үүдийн гаалийн байцаагч Ц нарын 36 хүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хянан хэлэлцлээ.

Улмаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц, М, Э, Н, О, Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дугаар зүйлийн 269.1, 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгүүдэд зааснаар гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 1-2 жилийн хугацаагаар хасч, 1-3 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан, 2 жил 6 сараас 6 жил 6 сар хүртэл хорих. Түүнчлэн албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн Н, А, М, Б, Д, Э, Н, С, Г, Х, О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1, 269.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сараас 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял оноож, зарим шүүгдэгч нарын ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэлээ.

2. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулсан "Монгол улсын Тэргүүн шадар сайдын зөвлөх, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа хувьдаа болон бусдад давуу байдал тогтоон ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусадтай бүлэглэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан" гэх Д нарын 5 хүнд холбогдох хэргийг ялтан, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын дагуу Давж заалдах шатны Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцлээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор дээрх хүмүүсийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, уг зүйл хэсгээр оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял, хорих ялыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1-ээс 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сараас 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, Б-дхөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг хэвээр үлдээж шийдвэрлэсэн гэж Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 14 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 14 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 15 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 21 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 21 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 23 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25