МЯ-наас коронавирусний асуудлаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ: Нийт 13 хүнийг сэжиглэн дээж авсан, МУ-д вирусын халдвар илрээгүй
Архангай, Ховд аймгуудад сэжигтэй тохиолдол илэрсэн ч шинжилгээгээр үгүйсгэгдсэн.
Японы ХӨСҮХ-ээс коронавирусын оношлуур ирсэн.
2019 оны байдлаар уушгины хаигаа өвчнөөр 71141, нас барсан 431 тохиолдол манай улсад бүртгэгдсэн.
Маск болон ариутгалын бодисын үнийг нэмсэн тохиолдлуудыг ШӨХТГ-т мэдэгдэхийг анхааруулж байна.
Маск, хүнсний бүтээгдэхүүнийг нөөцлөх шаардлагагүй.
Зах, худалдааны төвүүдийг хаагаагүй. Үхань хотоос иргэдээ авчрахаар ЭМЯ, онгоц бэлэн болсон. Хятадын талаас хариугаа хүлээж байна.
ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "ХӨСҮТ-д 13 хүнийг хэвтүүлэн шинжилгээ хийсэн. Дөрвөн хүнээс томуугийн А хүрээний вирус илэрсэн тул онош үгүйсгэгдсэн. Энэ вирусийн талаар баталгаатай эх сурвалжуудаас мэдээлэл авч байх хэрэгтэй. Гадаадын баталгаатай эх сурвалжууд бол ДЭМБ, Хятадын эрүүл мэндийн хороо, Хятадын өвчний хяналт сэргийлэлтийн төв, Хятадын “Синьхуа” агентлаг. Монголд нэгдсэн мэдээллийг бид өгч байгаа. Архангай, Хэнтий аймагт сэжигтэй тохиолдол үгүйсгэгдсэн. Хонконгоос ирсэн хоёр Өмнөговь, Булган, Хэнтийн тохиолдлын шинжилгээ авсан. Японы Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс оношлуур ирсэн. 2019 жилийн эцсээр уушгины хатгаагаар 78 140 хэвтсэн тохиолдол байснаас 431 тохиолдол байсан. Хүнсний бараа бүтээгдэхүүн ба маскны хомсдол үүссэн нь зохиомол зүйл. Маск үнийн зохиомол хөөргөдөл үүсэх хандлагатай байна. Энэ талаар 18001994 утсанд мэдээлэл өгөөрэй. Коронавирусын гэнэтийн тохиолдлын улмаас түр хомсдол үүссэн. “50 ус”, “”Монос”, “Эх төгөл” зэрэгт эм ханган нийлүүлэх газруудад 200 мянга гаруй маск байгаа. гэлээ
-Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудыг газар дээр нь шалгаж байгаа. Орон нутгийнх эмнэлгүүдийг зургаар нь мэдээлэл авч ажиллаж байгаа. Одоогоор дутагдсан эмчилгээ байхгүй. Мэргэжлийн эмч нараар зөвлөгөө өгүүлэх талаар онцгой анхаарч байгаа. Мөн цахим сургалтаа тогтмол явуулж байна. Хилийн боомтууд дээр өндөржүүлсэн хяналт тавьж байгаа.
-Хөрш зэргэлдээ улсад өвчлөл өндөр байгаа тул бид хил дээр өндөржүүлсэн байдлаар ажиллаж байна. Хилийн боомт дээр ОУ-ын дүрмийн дагуу ажиллаж байгаа. Хил дээр халууныг илрүүлэх ба асуумж судалгаа явуулж байгаа. Энэ асуулгын хүрээнд хоёроос дээш шинж тэмдэг илэрвэл тусгаарлах арга хэмжээ авч байгаа.
-Онош тогтоох боломжтой, хүний нөөцтэй манайх. Оношийг Улаанбаатар руу татаж хийж байгаа. Нэг сорьцод нэг оношлуурыг хэрэглэнэ. Шаардлагатай тохиолдолд оношлуураар тасрахгүй байх бүх арга хэмжээг авсан. Хариу нь 24 цагийн дотор гарна.
Хэнтий аймагт уушгины хатгалгааны улмаас 14 настай охин нас барсан тохиолдол гарсан. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Хэнтий аймгийн сорьц шөнө орж ирсэн. Хариу нь 24-48 цагийн дараа гарна. Эцсийн оношийг Японы талд өгч баталгаажуулж байж өгнө. Хэнтий дээр эцсийн хариу гараагүй байна. Хэнтий аймагт 14 настай хүүхэд өчигдөр 10 цагт уушгины хатгаатай хүүхэд ирээд 4 цагт нас барсан. Шалтгаан тодорхойгүй уушги зүрх судасны өвчнөөр нас барсан гэж үзээд хавьтал гурван хүүхдээс шинжилгээ авсан. Хариу нь гараагүй байна. Хүүхэд 24-өөс халуурч 27-нд өглөө эмнэлэгт ирсэн байна лээ. Вирусийн халдварын тохиолдолд ийм шинж тэмдэг илэрч хүндэрч нас барах нь бий. Онгоцоор халуунтай ирсэн нэг хүүхэд, ойрын хавьтал гэсэн нэг хүүхдийг тусгаарлан хяналтад авсан. Тэдний биеийн байдал сайн байгаа. гэлээ
-Хилийн мэргэжлийн газар Хятад, Оростой хамтарсан хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа. Онгоцонд урьдчилан мэдэгдэх программ гэж байдаг. Иймд тэднийг онгоцонд суухаас эхлээд сүүлд тусгаарлаж авчирсан. Иймд бусад зорчигчдыг халдвар авах эрсдэлд ороогүй гэж үзсэн, ирэхэд нь бүх шаардлагатай үзлэгийг хийсэн.
-Коронавирус гэж хэд хэдэн хэв шинжийнх байдаг. Энэ бол шинэ төрлийнх учраас шинэ урвалж оношлуулаар оношлох ёстой болж байна. Сэтгэлийн хөөрлөөр ард иргэдийн дунд үүсгэмээргүй байна. Иймд сэжигтэй тохиолдол гэдэг нь тусгаарлаж аваад байгаа хүмүүс гэдэг нь өвчилсөн хүнтэй ойр хавьтал болсон хүмүүс. Сэжигтэй тохиолдолд бүртгэгдсэн хүн өвчний голомтот газраар 10-14 хоногийн өмнө явж байсан уу гэдгийг тодруулж байгаа. Харин хавьтал хамгаалах хэрэгсэлгүй өвчтэй хүнд үйлчилсэн, өвдсөн хүнтэй нэг гэрт байсан хүмүүсийг мөн хавьтал гэж үзнэ. Иймд тэр сэжигтэй хоёр хүнтэй хамт ирсэн хүмүүсээс эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй тул хаягийг нь бүртгэж аваад 14 хоног бие ажиглаарай гээд явуулсан. Тэд бол хавьтлын тохиолдол биш.
-Өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахад шаардлагатай мөнгийг шийдсэн. Оношлуур хүмүүст очсон. Оношлуурыг ашиглаад эхэлсэн. Ямар ч өвчний үед ганц заавал ОУ-ын итгэмжлэгдсэн лабораторид өгч баталгаажуулдаг учраас Япон руу давхар явуулж шалгаж байгаа юм. Бид ямар ч мэдээлэл нуугаагүй. Байгаа бодит мэдээллийг өгөөд явж байна. -Иргэдээ бодит мэдээллээр хангах үүргийг ЗГ-аас өгсөн. Үүний дагуу бид та бүхэнтэй өглөө болгон уулзаж байна. ЭМЯ-ны сайт, фэйсбүүк, твиттер хаягаар мэдээллээ аваарай. Зөвлөмжүүдийг давтан өгье: гараа сайн угаана, шим тэжээлтэй хоол хэрэглэнэ, амаа зайлна, унтаж амарна, даарахгүй байх.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна