НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРТ ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА


Өмнөговь аймгийн Хайрхан багийн Цагаан хаданд 13 мянган жолооч нүүрс тээвэрлэдэг. Эдгээр жолооч нар, суурин амьдардаг хоёр мянган иргэн, энд ажилладаг цагдаа, мэргэжлийн хяналт гээд төрийн албан хаагчиддаа урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр ЭМЯ-наас мэргэжлийн баг зохион байгуулан газар дээр нь ажиллаж байна.

УНТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, АӨСҮТ, СЭМҮТ, НЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн 36 эмч, мэргэжилтэн, аймгийн эрүүл мэндийн байгууллагын 16 ажилтан хамтран 7 хоногийн турш ажиллана. 20 чиглэлээр үзлэг, 10 гаруй шинжилгээ хийнэ. Мөн шаардлагатай эмчилгээг хийж, эмчийн заавраар эм тариа ч өгөх аж.Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үзлэгийн үеэр хэлэхдээ "Ар гэрээсээ амьдралын эрхэнд хол байгаа жолооч нар маань их баярлаж байна. Хүнд хүчир хөдөлмөр эрхэлж улсынхаа эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа эрчүүд минь юм шүү дээ. ЗТЯ-наас жолооч нар болон хөдөлгөөнт хүн амд үйлчлэх цогцолбор барьж байна. Тус цогцолборт эрүүл мэндийн байнгын ажиллагаатай төв бий болно" гэдгийг онцоллоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Төв болон баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно 6 цагийн өмнө
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан 8 цагийн өмнө
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ Өчигдөр
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ Өчигдөр
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” Өчигдөр
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ Өчигдөр
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно Өчигдөр
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ Өчигдөр
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно Өчигдөр
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 2026/08/06
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 2026/08/06
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 2026/08/06
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 2026/08/06
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 2026/08/06