Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын судалгаанд 4294 албан хаагчийг хамруулжээ

Ж.Булганаа
2025/02/25

“Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь” хэлэлцүүлгийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас зохион байгууллаа.  Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрсдэлийг урьдчилан илрүүлэх, үнэлэх, эрэмбэлэх, хариу арга хэмжээ авах, хэрэгжилтэд үнэлгээ хийх системийг хөгжүүлж, эрсдэлийн удирдлагын шинэчлэлийг эхлүүлэх” арга хэмжээг тусгасан.

Энэ хүрээнд төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон бодлого, чиглэлийг тодорхой болгох, эрсдэлийн засаглал, соёлыг төлөвшүүлэх, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн үе шаттай арга хэмжээг эхлүүлээд байна. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас төрийн байгууллагуудад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж буй төлөв, чиг хандлагыг тодорхойлох үүднээс “Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын өнөөгийн байдал” судалгааг Засгийн газрын 74 байгууллагын 4294 албан хаагчийг хамруулан хийж, төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх заавар, бодлого, гарын авлагын төслийг боловсруулаад байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр дээрх судалгааны дүгнэлт болон боловсруулсан бодлого, заавар, гарын авлагын  бичгүүдийн төслийг танилцуулан хэлэлцүүлж, санал, шүүмж, зөвлөгөөг баримт бичигт  тусгах юм.  

May be an image of 7 people, newsroom and text

Хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулсан. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийн бодлого, хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн үндсэн дөрвөн бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг тусган хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэв.

Тухайлбал, эрчим хүчний салбарын шинэчлэлийг эхлүүлэх, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил зэрэг 14 мега төслийг хэрэгжүүлж, хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар, засаглалын үзүүлэлтийн дунджийг 10 байраар ахиулах, ядуурлын түвшнийг хоёр дахин бууруулж, 14 хувьд хүргэх, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган ам.долларт хүргэх зэрэг томоохон зорилтуудыг хангахад төрийн бодлого үйл ажиллагаа чиглэгдэж байгааг дурдав.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн эдгээр бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хууль ёсыг сахиулж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хяналт тавих хариуцлагатай үүргийг Хяналт, үнэлгээний Үндэсний хороо, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хариуцан ажиллаж байгааг онцлов.

Аливаа байгууллагын урт хугацаанд амжилттай ажиллах үндэс нь эрсдэлийг урьдчилан тооцоолж, үнэлэх, хариу арга хэмжээг оновчтой төлөвлөн хэрэгжүүлж, үйл ажиллагааныхаа тогтвортой байдлыг хангах явдал хэмээгээд, төрийн байгууллагууд эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр засаглал сайжирч, бүтээмж нэмэгдэнэ гэв.

Иймээс томоохон шийдвэр гаргалт, үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэн учрах эрсдэлийг илрүүлэн таньж, тэдгээрээс урьдчилан сэргийлэх стратегийг төлөвлөн хэрэгжүүлж хэвших нь нэн чухал байна. Тиймд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх талаарх бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, эрсдэлийн засаглал, соёлыг төлөвшүүлж, тогтолцоог бэхжүүлэхийг тэргүүлэх чиглэл болгон идэвх санаачилга гаргасныг дэмжиж, хамтран ажиллаж байгаа явдалд та бүхэнд талархлаа илэрхийллээ.

May be an image of 11 people, newsroom and text


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 3 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 5 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 5 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 6 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 7 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 8 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 8 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 8 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 8 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 10 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 10 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28