Менингококкийн вакциныг голомт батлагдсан тохиолдолд ойрын хавьтлуудад хийдэг

Ц.Цэрэнбадам
2025/02/03

ХӨСҮТ-өөс менингококк халдвар болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар менингококк халдварын сэжигтэй хоёр тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал дунд зэрэг, тууралт нэмэгдээгүй. Шинжилгээний хариу хоёрдугаар сарын 4, 6-нд эцэслэж гарна. 

2025 он гарсаар менингококк халдварын батлагдсан нэг тохиолдол бүртгэгдсэн нь эндсэн. Менингококк  талаар мэргэжлийн бус хүмүүс сошиалд шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээлэл тавьж, эцэг эхчүүдийг цочролд оруулж байна.  Иймээс мэдээллийг мэргэжлийн байгууллагаас авч байхыг хүсье. Менингококкийн вакциныг тархвар судлалын заалтаар голомтод хийдэг. Голомт батлагдсан тохиолдолд ойрын хавьтлуудад хийдэг, түүнээс бүх нийтээр хийдэг вакцин биш.

Менингококк өвчнөөс хамгийн сайн урьдчилан сэргийлэх арга бол хоолойгоо зайлах, санаац хийх арга. Энэ өвчнийг үүсгэгч нян нь хоолой орчимд 2-8 хоног байршдаг.сМөн насанд хүрэгчдийн 15 орчим хувь нь эрүүл нян тээгч байдаг. Өөрсөд нь шинж тэмдэг илрэхгүй хэрнээ бусдад нян тарааж байдаг.Хүйтэн юм уухаар хоолой нь тороод яваад байдаг хүмүүс байдаг. Тэр хүмүүс нян тээгч байх магадлал өндөр байдаг. Эх уурхай нь эрүүл нян тээгч нар өөрсдөө байдаг. Сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нөхцөлд 24 цагт хариу арга хэмжээ авдаг. Ойрын хавьтлыг судалгаагаар тогтоож хими сэргээлт хийдэг. Тэрний дараа дархаажуулалт хийдэг. Дархлаажуулалт бол дэлхий нийтээрээ нэгдсэн сан бий болсон. Манай улсад  менингококк халдвар бүртгэгдлээ, ийм хүрээний үүсгэгч байна гэдэг мэдээллээ  өгч байж, вакцин авдаг. Хүсэлтээ өгсөн, захиалгаа хийчихсэн, вакцин хэзээ ирэх нь тодорхойгүй байна.



5
angry
0
care
0
haha
0
liked
0
love
4
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18