Ж.Халиунаа: Өвөл босоход эмээ хувцсыг минь галд ээгээд зогсож байдаг, эмээгийн сэтгэл үргэлж биднийг дулаацуулдаг

Б.Хонгорзул
2023/06/13

Манай сурвалжлах баг Монгол 3-р сургуулиар зочилсон юм. Элсэлтийн ерөнхий шалгалт хаяанд ирсэн энэ өдрүүдэд 12 ангийн сурагч дүү нар минь тун чиг завгүй харагдана. Бид 12-р ангийн "Г" бүлгийн сурагч Ж.Халиунаатай хэдхэн минут ярилцлаа.

Элсэлтийн Ерөнхий шалгалтаа амжилттай өгөөд тэтгэлэг авах гэж маш их хичээж байгаа. Өглөө 8 цагаас орой 17 цаг хүртэл хичээл, давтлага гээд тун завгүй гүйх энэ охиныг Жаргалсайханы Халиунаа гэнэ.

Халиунаа охин гадаад сурах мөрөөдөлтэй нэгэн

Нийгмийн ажилтан эсвэл өмгөөлөгч болохыг хүсдэг. Түүнийг 7-р ангийн сурагч байхад сургуулиасаа ном авах гэтэл хорооны тодорхойлолт хэрэгтэй болжээ. Хороон дээрээ очоод мэргэжилтэнд аяархан “Эгчээ хагас өнчин гэсэн тодорхойлолт авах гэсэн юм" гэж хэлтэл дахин лавлаж асуугаад бусад хүмүүст сонсогдохоор хагас өнчин гээд л хэлж орхижээ. Бүх хүн над руу хараад л  ёстой муухай. Би тэр өдрөөс хойш нийгмийн ажилтан, эсвэл өмгөөлөгч болж өөр шигээ хүүхдүүдтэй маш гоё харилцаж, тусалдаг нэгэн болох мөрөөдөлтэй болсон тухайгаа бидэнд ярьсан юм.

Би 2-р ангид байхдаа ээжийгээ алдсан

Тэрбээр цэцэрлэгт явж байгаагүй нэгэн. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд 5-р анги хүртлээ суралцаж, дунд ангидааУлаанбаатар хотод шилжин иржээ.

Би жаахан байхдаа их дотогшоо, даруухан, ганцаараа байх дуртай, найзгүй хүүхэд байсан. Би 2-р ангид байхдаа ээжийгээ алдсан, тэр үед дүү минь 2 ойтой байсан байх. Маш удаан энэ  гашуудал үргэлжилсэн болохоор би ганцаараа байхыг илүүд үздэг болсон болов уу. Есдүгээр сарын 1-нд дургүй байсан. Нэг хүний орон зай үгүйлэгдээд муухай мэдрэмж өгдөг болохоор, ер нь би баярт дургүй. Дүү минь жаахан байсан болохоор хоёулаа ааваас гарсан юм уу? Ээж яагаад байхгүй байгаа юм гээд л асуудаг байсан. Тэр үед  би яаж ч тайлбарлаж чаддаггүй байсан. Одоо бол бид энэ бүгдийг ойлгодог болсон хэмээн ярина.

Хааяа эмээгийн бие өвдөхөд бүх зүйл харанхуйлаад ирдэг

Халиунаа охин бага байхдаа ээжийгээ алдсан ч эмээ нь ээжийн хайраар өсгөж хүмүүжүүлжээ.

Эмээгийн биднийг гэх  сэтгэл үргэлж дулаацуулдаг. Намайг бага байхад өвлийн хүйтэнд дүү бид хоёр хичээлдээ явахаар босоход эмээ бидний хувцсыг галд ээгээд дулаацуулаад зогсож байдаг. Би эмээг биднийг орхиод явчих вий гэж их айдаг. Хааяа эмээгийн бие өвдөхөд бүх зүйл харанхуйлаад ирдэг. Эмээ минь шударга байхыг үргэлж захидаг. Би эмээгийнхээ хийсэн гурилтай шөлөнд дуртай. Сарын өмнө эмээ дүү хоёр Өвөрхангай явсан болохоор санаж байна.

Миний аав өнөөдрийн бидний амьдралыг ганцаараа бүтээсэн

Аав минь маш хөдөлмөрч малчин хүн.  Мал маллана гэдэг их хэцүү өвөл цасан шуургатай өдөр аавд их санаа зовдог. Жилийн дөрвөн улирал малаа дагаж, хариулдаг. Гэтэл  малчин хүний хөдөлмөрийг үнэлж чаддаггүй юм шиг санагддаг. Малыг нь маш хямдхан авдаг, малын түүхий эд нь үнэд хүрдэггүй гэх мэт. Миний аав өнөөдрийн бидний амьдралыг ганцаараа бүтээсэн. Аав биднийг юугаар ч дутаах гэж их хичээдэг.  Хот руу биднийг шилжүүлж, байр хүртэл худалдаж авч өгсөн. Аав намайг сайн ойлгодог. Хэзээ ч надад үгүй гэж хэлж байгаагүй. Би юу хүснэ түүнийг аав үргэлж л дэмжиж ирсэн. Аав саяхнаас хамтран амьдрагчтай болсон. Анх мэдээд аавыгаа их харамласан. Гэхдээ аав минь насаараа ганцаараа байвал хэцүү. Тийм болохоор энэ бүгдийг ойлгож хүлээн зөвшөөрсөн хэмээн хэвлүүхэн ярина.

 

 


9
angry
96
care
2
haha
52
liked
80
love
14
sad
11
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18