Цөлжилтийн эсрэг 42 тэрбум төгрөгийг зарцуулсан ч үр дүнгүй

Б.Хонгорзул
2023/05/16

Монгол орон газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс хамааран дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй өртөөд байгаа 10 орны нэг билээ.

2020 оны байдлаар Монгол орон цөлжилтийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 76.9% буюу 120.3 сая га талбай доройтсон. Үүнээс нэн хүчтэй 4.7%, хүчтэй 18.6%-ийг эзлэж байна. Засаг захиргааны нэгжийн хувьд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говь-сүмбэр, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн нийт газар нутгийн 50-70% цөлжилт, газрын доройтолд өртсөн байна. 

 Манай улс цөлжилтийн үнэлгээг 4-5 жил тутамд хийдэг. Тэгвэл манай улсын тухайд цөлжилтийн эсрэг ямар арга хэмжээ авч байгааг сонирхож үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нийт 12 төсөл хөтөлбөр цөлжилтийн эсрэг болон урьдчилсан сэргийлэхээр хэрэгжүүлсэн ажээ. 

Цөлжилттэй тэмцэх чиглэлээр хэрэгжсэн төслүүдийн санхүүжүүлэлт болон хөрөнгө оруулагчийн мэдээллийг хүргэж байна. 

Төслийн мэдээллийг "Байгал орчин, аялал жуулчлалын яам-ны веб сайтаас ашиглав

Дээрх нэр бүхий  төсөл хөтөлбөрүүдийн дийлэнх нь хэрэгжиж дууссан. Гэтэл газар нутгийн цөлжилт улам  нэмэгдэж доройтсоор  байна. Цөлжилттэй тэмцэх төслүүдийн нийт санхүүжүүлэлт 42 гаруй тэрбум ажээ. Харин дээрх төслүүдийн үр дүн нүдэнд харагдаж, гарт баригдах, чихэнд сонсогдохоор зүйл бий эсэх нь эргэлзээтэй.

Жишээ нь “Цөлжилттэй тэмцэх” төслийн үр дүн 5 худаг гаргасан, нэг удаагийн семинар зохион байгуулж цөлжилтөөс сэргийлэх ногоон зурвас байгуулсан гэж тайландаа бичжээ. Харин “Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн менежмент” төслийн тухайд “Засаг захиргаа иргэдийн хамтын ажиллагаа, итгэлцлэлийг сайжруулж бэхжүүлсэн” Бэлчээрийн ашиглалтыг сайжруулах арга замыг тодорхойлсон “Өрхийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжуудыг тодорхойлсон” хэмээн тайлагнасан байна. 

Энэ мэтчилэн маш олон төсөл хөтөлбөрүүд  өндөр санхүүжүүлэлтэйгээр хэрэгждэг боловч үр дүн нь хүний нүдийг гурилаар хуурах аятай байсаар л байна. 




2
angry
0
care
2
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18