ХНХ-ын сайдын томилгоог арваннэгдүгээр сарын 15-наас хойш хэлэлцэнэ

Л.Бямбажав
2022/10/07

ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг чөлөөлсөнтэй холбоотойгоор МАН-ын гишүүд дахин нэг сайдын марафонд битүүхэн гүйлдэж эхэлсэн. УИХ-ын гишүүн давхар дээл хаших боломжтой хууль эрхзүйн орчин бий болсон учраас гишүүд бүрт сайд болох хүсэл нууцхан. Ямартай ч сайдад тавигдах шаардлага нь тодорхой болсон. УИХ-д хоёр удаа сонгогдсон мөн аль нэг байнгын хорооны даргаар ажиллаж байсан гэсэн шалгуурыг тавьж буй учраас парламентад хоёр удаа сонгогдсон гишүүдийн хувьд нэг шат ойртсон гэсэн үг. 

Эдийн засгийн энэ хямралын үед хөдөлмөрийн зах зээлийн бүхий л харилцааг зохицуулах салбарыг удирдана гэдэг тийм ч амар даваа биш байх нь лавтай. Хамгийн их "галтай" энэ салбарт эв эеийг олчихдог байх чадвартайгаас гадна шийдэмгий, шинэчлэлт хийх хүн хэрэгтэй. 

Ялангуяа үе үеийн улстөрчдийн попролын сэдэв болох тэтгэврийн шинэчлэлтийг зоригтой эхлүүлэх хүн байх ёстой.  

Одоогоор хэд хэдэн хүн ХНХ-ын сайдад яригдаж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг гурав дахь удаагаа сайдаар нь  очихоор өөрийгөө зүтгүүлж байгаа гэх. Түүний хувьд өмнө нь ХНХ-ын сайдаар хоёр ч удаа ажиллаж байсан ч хангалттай сайн ажиллаагүй. Хувь улстөрчийнхөө хувьд хэтэрхий бөөрөнхий, хуучинсаг. Нөгөөтэйгүүр сайд байх хугацаандаа хангалттай сайн ажиллаж чадаагүй хүнээс дахин юу ч хүлээх хэрэггүй биз ээ. 

Мөн хэд хэдэн эмэгтэй улстөрчийн нэр дуулдаж байгаагийн дунд өмнөх сайд А.Ариунзаяаг буцаан томилж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм. Одоогоор МАН-ын удирдлагууд сайдын томилгоог түр хойшлуулж, ирэх оны төсвийг баталсны дараа буюу арваннэгдүгээр сарын`15-наас хойш томилгоог оруулж ирэхээр тогтжээ.

Тэр хүртэл горилогчдын тоо ч нэмэгдэж, намын удирдлагуудынхаа таалалд нийцэхээр гүйлдэх нь тодорхой. 

Түүнчлэн АН-ыг Засагт оруулна гэх яриа албан бусаар яригдаад удаж буй. Гэвч үүнийг АН, МАН-ын аль аль нь үгүйсгэсэн. Хэрэв сайдыг нь солих яам үлдсэн бол дээрх хугацаанд мөн шийдвэрлэнэ гэсэн үг. 


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18